“Ти Ай Ложистик” ХХК нь олон улсын болон дотоодын зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулахдаа цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулах, гадаад агентын хүрээгээ тэлэх бодлогыг байнга барьж ажиллаж ирсэн боловч 2020-2021 онуудад дэлхий нийтээр дэгдсэн Ковид-19 цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор улс орнуудын авсан зарим хориг арга хэмжээнээс шалтгаалж үйл ажиллагаа маань өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хязгаарлагдмал байсан.
Зөвхөн манай үйл ажиллагаа ч биш тээвэр зуучийн салбарын хэмжээнд олон улс хоорондын ачаа тээвэрлэлт зохион байгуулах хэвийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн нь тээвэр зуучийн салбар эрхлэгчдийн зүгээс үйлчлүүлэгч нарт илүү тохиромжтой шинэ арга барил үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, гадаадын агентуудтай хамтран ажиллах менежментээ боловсронгуй болгох зэрэг зүй ёсны шаардлага тавигдаж байна.
Өнөөгийн байдлаар олон улсын хэмжээнд цар тахлын дэгдэлт аажмаар буурч, улс орнууд ч цар тахлын эсрэг хэрэгжүүлж байсан хориг арга хэмжээнүүдээ цуцалсанаар тээвэр ложистикийн салбарт өөрчлөлтүүд гарсаар байна.
Энэ оны 3-р сард манай компанийн холбогдох албан тушаалтнууд Турк улсад албан томилолтоор ажилласан ба үүний үр дүнд Турк улсаас тээвэрлэх ачаа тээврийн үйлчилгээ маань шинэ түвшинд гарах боломж бүрдлээ.
Бид Турк улсын тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгч нартай ажил төрлийн холбоо тогтоон, туршлага солилцож, Турк улсаас Монгол улс руу ачаа тээвэрлэх далайн тээвэр, авто замын тээвэр, агаарын тээврийн замналуудыг нэмэгдүүлэх, боломжит бүх замналаар тээвэрлэлтийг хэвийн зохион байгуулах, харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ ачаа барааг цаг алдалгүй шуурхай найдвартай тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх, түүнчлэн Монгол улсын болон Турк улсын аж нэгжүүдийн хооронд хийгдэж буй гадаад худалдааны тээвэр ложистикийн цогц үйлчилгээ үзүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах гэрээ хэлэлцээрүүдийг хийлээ.
Манай компани нь Европын холбооны улс орнууд тэр дундаа Турк улсаас ирэх цуглуулбар ачааг Турк улс дахь харилцагч агентын агуулахад татан төвлөрүүлж Монгол улс руу тогтмол тээвэрлэх авто (ТИР) ачаа тээврийн үйлчилгээг харилцагч, үйлчлүүлэгч нарт хамгийн боломжит үнээр үзүүлэх болно.
Харилцагч таны ачаа каргогоор тээвэрлэхэд үнэтэй, чингэлгээр тээвэрлэхэд хэмжээ бага зэрэг шалтгааны улмаас хүндрэлүүд тулгарч байгаа бол Турк улсаас цуглуулбар ачаа тээвэрлэх үйлчилгээг Та бүхэнд санал болгож байна.