ОХУ, Украин улсуудын хоорондын зөрчил даамжрах тусам эдгээр улсуудын логистикийн үйл ажиллагааны хэтийн төлөв ихээхэн өөрчлөгдөж байна.
Европын Холбооны хэд хэдэн улсууд ОХУ, Беларус болон Украины Крым, Донецк, Луганскийн бүс нутгуудын эсрэг худалдааны шинэ хоригуудыг тулгаж экспортын хязгаарлалтыг хийж эхэлсэн. Цаашлаад олон хязгаарлалтуудыг хийх төлөвтэй байна.
Тухайн бүс нутгуудад хамааралтай тээврийн захиалгуудыг түр хугацаагаар зогсоосон байгаа бөгөөд зарим тээвэрлэгчид Дайны Нэмэлт хураамжийг өнгөрсөн долоо хоногоос эхлэн авч эхлээд байна.
- Агаарын ачаа тээвэр
Украины орох/гарах бүх нислэг цуцлагдсан бол, ОХУ-ын орох/гарах ихэнх нислэгийг цуцалсан. Мөн Оросын эзэмшлийн болон хяналтад байдаг бүх агаарын онгоцыг Европын Холбооны агаарын орон зайд нисэхийг Европын Холбооноос хориглосон.
Олон авиа компаниуд Оросын нутаг дэвсгэр дээгүүр нисэхээс зайлсхийж өмнөд маршрутыг сонгож эхэлснээр нислэгийн цаг уртасч зардал нэмэгдэж байна.
- Далайн тээвэр
Украин улс руу хаяглагдсан бүх тээврийн усан онгоцуудыг одоогоор ойролцоох боомтууд болох Констанза (Румын), Триполи (Ливан), Пираеус (Грек) болон бусад боомтууд руу шилжүүлээд байна.
CMA CGM, Maersk, Hapag Lloyd, MSC зэрэг томоохон далайн тээвэрлэгчид зөрчилдөөнтэй бүс нутгуудын орох/гарах бүх үйл ажиллагаагаа зогсоосон байна.
- Авто замын тээвэр
Украины орох/гарах бүх хил хаалттай байгаа бөгөөд зөвхөн тусламж, дэмжлэг болон Засгийн газар, Батлан хамгаалахын хөдөлгөөнийг нэвтрүүлж байна.
Харин ОХУ-ын хил нээлттэй байгаа боловч дамжин өнгөрөх хүндрэлээс шалтгаалан зарим тээвэрлэгчид тухайн бүс нутгуудад орох/гарах үйл ажиллагаагаа цуцлаж байна.
- Төмөр замын тээвэр
Хятад болон Европ хоорондын төмөр замын тээврийн хувьд өмнө захиалсан болон шинээр захиалж буй бүх тээврийн үйлчилгээг далайн тээвэр лүү шилжүүлж эхэлсэн.
ОХУ-Украины хямрал нь, ялангуяа дээр дурдсан хоригуудаас шалтгаалан олон улсын худалдаанд хүндээр нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна. Эдгээрийн үр дагавар нь тээвэр логистикийн зардал өсч, нийлүүлэлтийн сүлжээнд доголдол үүсч, түлш, цахилгааны үнэ нэмэгдэх зэрэг сөрөг үзэгдлүүд бий болж байна.
Олон улсууд ОХУ-ыг, саяхнаас Беларус улсыг олон улсын төлбөрийн SWIFT системээс шахаж эхэлсэн нь эдгээр хоёр улсуудтай шилжүүлэг хийхэд хүндрэлтэй болж байна. АНУ, Европын холбоо, Их Британи, Канад, Швецарь, Япон, Австрали, Шинэ Зиланд зэрэг улсууд аль хэдийн Оросын эсрэг хоригуудыг тавьсан.
Танд уг бүс нутгуудын тээвэртэй холбоотой асуултууд гарвал Ти Ай Ложистикийн тээврийн баг харилцагчиддаа нөхцөл байдлын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэж ажиллаж байгааг дуулгахад таатай байна.