Мэдээ, мэдээлэл

ОХУ-УКРАИН:

Share on facebook
Share on twitter
Share on pinterest
Share on linkedin

Украинд явуулж буй Путины дэглэмийн эсрэг Европын Зөвлөлөөс гаргаж буй тав дахь багц хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хэлэлцээрийн шийдвэрийг Европын Хороо хүлээж авлаа. Өмнөх дөрвөн багц хоригуудын хамтаар эдгээр заалтуудыг хэрэгжүүлснээр Кремльд эдийн засгийн шахалт үзүүлж, Украин дахь халдлагын санхүүжилтыг доголдуулахад чиглэж байгаа юм. Эдгээр хориг заалтууд илүү өргөн хүрээтэй, илүү хурцаар тусгагдаж байгаа нь Оросын эдийн засагт илүү гүн хүндрэл учруулна гэж үзэж байгаа юм.

Мөн Европын Хороо болон Европын Гадаад Явдлын Алба зарим боломжит хоригуудын саналууд, тухайлбал газрын тосны импорт, татвар, эскроу данс зэрэг тусгай төлбөрийн сувгуудад хязгаарлалт хийх тухай гишүүн улсуудаас гаргасан саналууд дээр ажиллаж байна. Эдгээр хоригуудын цаана, Европын Холбоо нь Оросоос импортлодог эрчим хүчний хамаарлыг багасгах хойшлуулшгүй шаардлага тулгарч байгааг онцолж байна. Европын Хорооноос Оросоос байгалийн түлшний хамааралтай байдлыг яаралтай бууруулах стратеги REpowerEU хөтөлбөрийг 3-р сарын 8-нд зарлаж төлөвлөгөөг эхлүүлээд байгаа юм.

Тав дахь багцад дараах хоригууд багтаж байна:

 1) Нүүрсний хориг

  • Оросын бүх төрлийн нүүрсний импортын хориг тавив. Энэ нь ОХУ-ын нүүрсний нийт экспортын 25% буюу Оросын хувьд жил бүрийн 8 тэрбум €-н орлогоо алдана гэсэн үг юм.

 2) Санхүүгийн хязгаарлалтууд

  • Одоо зах зээлээс хязгаарлаад байгаа Оросын дөрвөн банкны бүх гүйлгээг хориглож, хөрөнгийг царцаав. Уг банкууд нь Оросын банкны салбарын 23%-ийг эзэлдэг бөгөөд энэ хориг тавигдсанаар Оросын санхүүгийн системийг сулруулна гэж үзэж байна.
  • Өндөр үнэлгээтэй крипто хөрөнгийн үйлчилгээнүүдийг Орос улсад хориглож байна. Ингэснээр боломжит цоорхойг хаана гэж тооцож байна.
  • Чинээлэг Оросуудад санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхийг хориглох нь тэднийг Европын Холбооны улсуудад хөрөнгөө хадгалахад хүндрэлтэй болно гэж үзэж байна.

3) Тээвэр

  • Орос болон Беларусын авто тээврийн операторуудыг Европын Холбоо руу нэвтрүүлэхгүй. Харин хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүмүүнлэгийн тусламж, эрчим хүчний бүтээгдэхүүний тээвэрт энэхүү хориг нь хамаарахгүй юм.
  • Европын холбооны боомтууд руу Оросын далбаатай хөлөг онгоцуудыг нэвтрэхийг хориглож байна. Харин эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнс, эрчим хүчний бүтээгдэхүүнүүд, хүмүүнлэгийн зорилготой ачаанд хамаарахгүй.

4) Экспортод тавих товлосон хоригууд

  • Европын Холбооноос Орос руу нийлүүлдэг экспортод товлосон хоригууд нь 10 тэрбум €-н тухай асуудал юм. Үүний дотор, квант тооцоолуур, дэвшилтэт хагас дамжуулагчид, өндөр нарийвчлалтай төхөөрөмжүүд, тээвэр, химийн бүтээгдэхүүнүүд орох юм.  Мөн боловсруулах үйлдвэрт ашиглагддаг тусгай катализаторууд багтаж байна. Ингэснээр Оросын технологийн суурийг ухрааж, үйлдвэрлэлийн багтаамжийг хумих юм.
  • Өмнө хэрэгжүүлж буй экспортын хориг дээр нэмээд, тийрэлтэт хөдөлгүүрийн түлш, түлшний нэмэлтэд хориг тавьсан байна.

5) Импортын хоригууд

Беларусаас импортлодог цемент, резинэн бүтээгдэхүүнүүд, мод, архи, ликёр, дээд зэрэглэлийн далайн хүнс (түрс гэх мэт) зэрэг 5.5 тэрбум €-н үнэлгээтэй хориг тавьж байна.

 

 

                                                                                                                                                             Эх сурвалж: https://ec.europa.eu/