Ажлын байр

Хүний нөөцийн бодлого

Манай компаний хамгийн гол үнэт зүйл бол нарийн мэргэжлийн өндөр боловсрол, ур чадвартай ажиллах хүч болох хүний нөөц мөн.
Бид хүний нөөцийн бодлогоороо компанийн эрхэм зорилго, алсын хараа, үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлагын манлайллаар хангаж, мэргэжлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадавхтай компаний үнэт зүйлийг өөртөө шингээсэн хүний нөөцийг бүрдүүлэх, тасралтгүй сургаж хөгжүүлэх, идэвхжүүлэх, хүний нөөцийн манлайллыг хангах, тогтоон барих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар хүний нөөцийн удирдлагын үйл ажиллагааг сайжруулахад оршино.
Та манай хамт олонтой нэгдсэнээр:

Та манай хамт олонтой нэгдсэнээр

Нээлттэй ажлын байр

Тавигдах шаардлага:

  • ХАБЭА ажилтны мэргэшүүлэх сертификаттай
  • ХАБЭА ажилтан, инженерээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай
  • Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг хэвшүүлэх, баримт бичиг боловсруулах чадвартай
  • Шаардлага тавьж ажлыг зохион байгуулах чадвартай
  • Ажлын цаг: 09-18:00

Жич: НДШ болон ЭМД төлнө. Өдрийн хоолтой мөн компанийн бусад урамшуулалд хамрагдана.

Ээлжийн харуул /оффисын гадна талбай болон гаалийн хяналтын бүсийн/:

Тавигдах шаардлага: Хариуцлагатай, шударга зөв хандлагатай, бусдад шаардлага тавих чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах

Ажлын цаг: Ээлжээр 24/48 , өдрийн 2 хоол

  • Жич: НДШ болон ЭМД төлнө. Өдрийн хоолтой мөн компанийн бусад урамшуулалд хамрагдана.