Бидний тухай

Компанийн танилцуулга

“ТИ АЙ ЛОЖИСТИК” ХХК нь 2011 онд 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан үндэсний тээвэр зуучийн компаниудын нэг юм. Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд байрлах өөрийн эзэмшлийн “Нэг цэгийн үйлчилгээ” бүхий “ТЭЭВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР”-т гаалийн хяналтын бүс, стандартын шаардлага хангасан гаалийн баталгаат болон түр агуулах ажиллуулан тээвэр логистикийн цогц үйлчилгээг үзүүлж байна. Бид дэлхийн улс орнуудад байрлах агентын өргөн сүлжээгээ ашиглан үйлчлүүлэгчиддээ авто, агаар, далай, төмөр замын бүх төрлийн тээврийн замналаар улс хоорондын болон орон нутгийн ачаа тээврийг хаалганаас хаалганд хүргэн үйлчилдэг. Компанийн урт хугацааны тогтвортой үйл ажиллагааг хангах, удирдлагын болон зохион байгуулалтын уялдааг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өсгөх зорилгоор Чанарын менежментийн тогтолцоо (ISO 9001:2015) стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Бид үйлчлүүлэгчдийнхээ байнгын найдвартай түнш, мэргэжлийн зөвлөх байж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг.  

Та бүхнийг манай компаниар тавтай үйлчлүүлэхийг урьж байна.

 

Бид үйлчлүүлэгч, харилцагч нараа тав тухтай, тохилог орчинд хүлээн авч, чанартай үйлчилгээг хүргэх зорилгоор Техник Импорт дахь Гаалийн хяналтын бүсийн дэд бүтцийг сайжруулан дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд:

  • Монгол улсад жишиг болохуйц дотоод тохижилттой Терминалын нэг цэгийн үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтад оруулсан.
  • Терминалын талбайг бүрэн бетон хучилттай болгосон.
  • Түүвэр ачааны буулгалт, хадгалалт, олголтод зориулан 2000м.кв бүхий Гаалийн түр агуулах шинээр ашиглалтад оруулсан.
  • Чингэлэг, вагон ачилт болон буулгалтын хүчин чадлыг нэмэгдүүлж, харилцагчдынхаа үнэт цагийг хэмнэх зорилгоор 50 тн даацтай хоёр дахь краныг угсарч ашиглалтад орууллаа.

Алсын хараа

Инноваци шингээсэн, дэлхийн энтэй тээвэр логистикийн төгс шийдлийг бизнес бүрт хүргэнэ.

Эрхэм зорилго

Тээвэр логистикийн салбарт олон улсын түвшинд өрсөлдөхүйц цогц үйлчилгээ нэвтрүүлсэн компани байж харилцагчдынхаа бизнесийн амжилтад хувь нэмрээ оруулна.

үнэт зүйлс

Өөриймсөг сэтгэлгээ, үнэнч шударга зарчим
Бие биенээ хүндэтгэж, ил тод байдлыг эрхэмлэж, аливаад хариуцлагатай, сэтгэл гарган, зөв хандлагаар уялдаа холбоотой хамтран ажиллах, гар нийлсэн бүтээлч хамт олон
Манлайлал
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлж чаддаг ажилдаа мэргэшсэн, санаачлагатай, оролцоотой ажилтан
Харилцагч, үйлчлүүлэгч
“Итгэлцэл дээр суурилсан түншлэл” бүхий хамтын ажиллагаа, соёлтой, шуурхай үйлчилгээтэй байна.

ISO 9001:2016 - Чанарын бодлого

Ачааг илгээгчээс хүлээн авагчид хүргэх олон улс, улс хоорондын тээвэр зуучлалын үйлчилгээг үйл ажиллагааны найдвартай байдлыг бүрэн хангах хэмжээнд зохион байгуулж, Хэрэглэгчид “ХААЛГАНААС-ХААЛГАНД” үйлчилгээг холбогдох хууль, дүрэм, стандарт, журмын шаардлагад нийцүүлэн хүргэж, тэдэнд санаснаас илүү сэтгэл ханамжийг өгсөн, Монгол улсын тээвэр зуучлалын салбарт бодит хувь нэмрээ оруулсан, олон улсад өрсөлдөхүйц тээвэр, ложистикийн цогц үйлчилгээг үзүүлэн, салбартаа тэргүүлэх нь “Ти Ай Ложистик” ХХК-ийн чанарын бодлого болно.

Хамтрагч байгууллага