Гаалийн терминал

Гаалийн терминал

Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд  байрлах өөрийн эзэмшлийн “Нэг цэгийн үйлчилгээ” бүхий “ТЭЭВЭР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦОГЦОЛБОР”-т Гаалийн хяналтын бүс, стандартын шаардлага хангасан гаалийн баталгаат болон  түр агуулах ажиллуулан тээвэр логистикийн цогц үйлчилгээг үзүүлж байна.
Манай терминалын давуу тал:
  • Улаанбаатар хотын “А” бүсэд байрлалтай 
  • Бүрэн цутгамал хучилтат талбайтай
  • Техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан
  • 50 тн даац бүхий 2 гүүрэн крантай 
  • Өөрийн эзэмшлийн 2 салаа төмөр замтай
  • Хүнд даацын автомашины зогсоолтой
  • Иж бүрэн камерын хяналттай
  • 24 цагийн харуул хамгаалалттай
  • Ариутгал, халдваргүйжүүлэлтийн тогтмол үйлчилгээтэй
  • Гааль, мэргэжлийн хяналтын нэгдсэн системд холбогдсон
  • Мэргэжлийн хариуцлагын бүрэн даатгалтай мэргэшсэн баг хамт олон

Терминалын нэг цэгийн үйлчилгээ

Монгол улсад жишиг болохуйц тохижилттой “Нэг цэгийн үйлчилгээ” бүхий Гаалийн хяналтын бүсэд тээвэр логистикийн цогц үйлчилгээг харилцагчиддаа үзүүлж байна.
  • Ачаа тээврийн контор
  • Гааль
  • Гаалийн зуучлал
  • Мэргэжлийн хяналт
  • Кофе шоп
  • Банк
 
Манай терминалын үйлчилгээ:
  • Кранаар чингэлэг болон вагоноос ачиж, буулгах
  • Кранаар автомашинд ачиж, буулгах
  • Авто ачигчаар ачаа ачиж, буулгах
  • Гар аргаар ачаа ачиж, буулгах
  • Ачааг чингэлэг болон вагоны дотор бэхлэх
  • Чингэлэг, вагон цэвэрлэх, ариутгах
  • Бараа, материалд шошго наах
  • Задгай ачаа болон чингэлэг хадгалах
  • Хөргүүртэй чингэлэг хадгалах үйлчилгээ
  • Ачаа пүүлэх

Гаалийн баталгаат агуулах

Аж ахуйн нэгж, иргэдэд гаалийн болон бусад татварыг төлөх, гаалийн бичиг баримтыг бүрэн бүрдэл болгох цаг хугацааг олгох, зах зээл хайх боломжийг бүрдүүлэх, бизнесийн таатай орчин бий болгох зорилгоор харилцагчдын ачаа барааг гэрэлтүүлэг, агааржуулалт, халаалт, хяналтын камер зэрэг стандартын шаардлага хангасан 3,132.4 м.куб /CBM/ ачааны багтаамжтай Гаалийн баталгаат агуулахын үйлчилгээг санал болгож байна.
Дараах барааг байршуулна:
  • Экспортын бараа
  • Импортын бараа
  • Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй бараа
  • Бусад горимын бараа 

Гаалийн түр агуулах

Гаалийн түр агуулахын үйл ажиллагаа нь Замын үүд боомт болон Алтанбулаг боомтоос орж ирж буй түүвэр импортын барааг хүлээн авч харилцагч аж ахуйн нэгж, иргэдэд олгох, түр хугацаанд хадгалах, ачааны бүрэн бүтэн байдал болон ачиж, буулгах, хадгалах стандартын шаардлагыг бүрэн хангасан 1,426.3 м.куб /CBM/ ачааны багтаамжтай агуулах, техник, тоног төхөөрөмжөөр манай чадварлаг ажилтнууд үйлчилж байна.

Хүргэлт

Бид таны ачааг хүссэн байршлаас эдийн засгийн өгөөжтэй, тохиромжтой тээврийн хэрэгслээр тээвэрлэх болон хүргэж өгөх “хаалганаас хаалганд” үйлчилгээг санал болгож байна. 
  • Хот доторх тээвэр
  • Орон нутгийн тээвэр
  • Жижиг ачааны хүргэлт /хот дотор/