Гаалийн зуучийн үйлчилгээ нь гаалийн бүрдүүлэлт, гаалийн хяналт, шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй, хурдан шуурхай явуулахад үнэтэй хувь нэмэр оруулдаг үйлчилгээ юм.
Гаалийн бүрдүүлэлт нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсвэл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагаа юм.