Мэдээ, мэдээлэл

ТИ АЙ ЛОЖИСТИК: ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Хилийн төмөр замын боомтуудын ачаа урсгал, импортоор ирэх ачаа тээврийг оновчтой зохион байгуулах, үйлчилгээг түргэн шуурхай болгох, зуны их ачааллын үед Гааль болон УБТЗ ХНН-ийн ажлын уялдаа холбоог сайжруулах ажлын хүрээнд 5-р сарын 7-ноос эхлэн УБТЗ нь 24 цагаар тасралтгүй ажиллаж төмөр замаар ирж буй чингэлэгүүдийг талбай харгалзахгүйгээр хүлээн авч байгаа ба бүх гаалийн хяналтын талбайд нэгдсэн тарифаар үйлчлэн ажиллаж байна.

Монгол талд хоосон чингэлэг вагоны хомсдол болон Хятадын Эрээн өртөөний өдөрт хүлээн авах вагоны тоо хязгаарлагдмал зэргээс шалтгаалж хяналтын талбайнуудад хоосон чингэлэгийн бөөгнөрөл их хэмжээгээр үүсээд байна.

Мөн Гаалийн байгууллага ажлын өдрүүдэд 8:00-20:00 цаг хүртэл, Бямба, Ням гарагуудад 8:00-17:00 цаг хүртэл импортын ачааны гаалийн бүрдүүлэлт, олголт хийн ажиллаж байна.

Тиймээс харилцагч та бүхний ачаа аль ч терминалд ирсэн бид олголтыг түргэн шуурхай хийж үйлчлэх тул  гаалийн бүрдүүлэлтээ яаралтай хийж ачаагаа хүлээн авч хамтран ажиллахыг хүсье.