ТИ АЙ ЛОЖИСТИК ХХК нь 2011 оноос хойш олон улсын тээвэр зуучлал, ложистик болон терминалийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Бид гадаад агентын өргөн сүлжээгээ ашиглан тээврийн бүх төрлөөр улс хоорондын болон орон нутгийн ложистикийн цогц үйлчилгээг үзүүлнэ.

бидний давуу тал

Төвлөрсөн үйлчилгээ

Олон улсын тээвэр зуучлал, ачиж буулгах терминал, гаалийн бүрдүүлэлт болон агуулах хадгалалт зэрэг шаардлагатай бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн.

Өргөн сүлжээ

Бид олон улс дахь тээвэрлэгч компани болон агентийн өргөн сүлжээгээ ашиглан таны ачааг ямар ч замналд найдвартай тээвэрлэж чадна.

Ашигтай байршил

Манай нэг цэгийн үйлчилгээ, терминал нь Улаанбаатар хотын А бүсд байрладаг нь таны ажлыг хөнгөвчлөхөөс гадна дотоод тээврийн хувьд ашигтай.

Туршлагатай хамт олон

Манай компани нь туршлагатай, чадварлаг тээвэр зуучлал, гаалийн мэргэжилтэн болон ачиж буулгах терминалийн хамт олноос бүрддэг.

Тээврийн нэг цэгийн үйлчилгээ

Ти Ай Ложистик компани чингэлэг, вагон ачиж буулгах өөрийн эзэмшлийн талбайтай, өргөх механизмаар бүрэн тоноглогдсон, гаалийн баталгаат ердийн болон дулаан агуулах бүхий гаалийн хяналтын бүсийн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй Нэг цэгийн үйлчилгээтэй барилга байгууламж, 24 цагийн камерын хяналттай, тээврийн иж бүрэн цогцолбор ажиллуулж байна.

Итгэлцэл дээр суурилсан түншлэл

Та бидэнтэй хамтран ажилласнаар бусдаас ялгарах давуу талыг олж авах болно.

Ти Ай Ложистик ХХК © 2020