Бид дэлхийн улс орнуудад байрлах агентын өргөн сүлжээгээ ашиглан үйлчлүүлэгчиддээ авто, агаар, далай, төмөр замын бүх төрлийн тээврийн замналаар улс хоорондын болон орон нутгийн ачаа тээврийг хаалганаас хаалганд хүргэн үйлчилдэг.
Олон жилийн туршлагатай манай хамт олон харилцагч таны ачааг дэлхийн өнцөг булан бүрээс гадаад агентын өргөн сүлжээгээ ашиглан тээвэрлэлтийн бүхий л чиглэлд хүссэн хэмжээгээр далай, төмөр зам, авто зам зэрэг сувгуудаар улс хооронд тээвэрлэх ачаа тээврийн үйлчилгээг санал болгож байна.
Бид таны бараа бүтээгдэхүүний онцлог, шинж чанарт тохирсон тээвэрлэлтийн нөхцлөөр дамжин өнгөрүүлэх улс орнуудын болон Монгол улсын хилээр нэвтрүүлэхэд тавигдах шаардлага, дүрэм журам, стандартад нийцүүлэн тээвэрлэх химийн болон аюултай ачааны тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулж байна.
Харилцагч таны ачаа түргэн мууддаг, хэмийн горимтой, тусгай нөхцөл шаарддаг бол бид тухайн ачаанд тохирсон температурын тохируулга бүхий хөргүүртэй болон дулаалгатай чингэлгээр тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байна.
Хэтрүү овортой, хүнд жинтэй, хурдны хязгаарлалттай гэх мэт онцлогтой ачаа тээвэрлэлтэд холбогдох хууль дүрэм, замын судалгаа, цагдаагийн болон цэрэгжүүлсэн хамгаалалттай тусгай график, маршрут, аврах баг, мэргэжилтнүүдийн хяналтанд зориулалтын техник, тоног төхөөрөмж ашиглан хийгддэг зэрэг тусгай нөхцлүүд шаарддаг.
Хэрэв та бүхэнд онцгой нөхцөл шаардагдсан тээвэрлэлтийн үйлчилгээ хэрэгтэй бол бидэнд хандаарай.
Уул уурхай, аж үйлдвэрийн салбарын болон улс орны хөгжил бүтээн байгуулалттай холбогдсон томоохон төсөл хөтөлбөрийн тээврийг зохион байгуулна. Манай компани Оюу Толгойн төсөл, МАК-ийн цемент, шохойн чулууны үйлдвэрийн төсөл, УБ-Мандалговь-Тавантолгой-Оюу Толгой 220квт 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төсөл, Мандалговь-Тавантолгой-Оюу Толгой 110квт дэд станцын төсөл зэрэг томоохон төслүүдийн тээврийг амжилттай гүйцэтгэж байсан туршлагатай.