Өнөө үед ачаа бараагаа тээвэрлэхэд хамгийн өргөн хэрэглэгддэг ачаа тээврийн чингэлэгийг усан онгоц, төмөр зам, автомашин зэрэг бүх тээврийн хэрэгслүүдэд тээвэрлэхэд зориулан 1956 онд стандарт хэмжээ тогтоон ашиглаж эхэлжээ.
Чингэлгийн төрлийг ерөнхийд нь уртаар нь буюу 5 фут, 10 фут, 20 фут, 40 футын чингэлэг гэж ангилах бөгөөд хамгийн өргөн ашиглагддаг төрлүүд нь 20′ болон 40′ чингэлэг юм.
Энгийн чингэлэг
Энгийн чингэлэг нь хана, тааз, шал нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн нэг талдаа хаалгатайгаар хийгдсэн байдаг ба маш олон төрлийн ачаа тээвэрлэхэд тохиромжтой байдаг.
Тээвэрт хамгийн өргөн ашиглагддаг чингэлэг бөгөөд поддонтой, хайрцагтай, сав, баглаа боодолтой бүх төрлийн “хуурай” ачааг тээвэрлэхэд тохиромжтой.
Энгийн чингэлгийн төрлүүдэд стандарт өндөртэй болон High Cube /HC/ буюу их эзлэхүүнтэй чингэлэг байна. Стандарт чингэлгийн дотоод өндөр нь 2,395 мм байх бол HC чингэлэг буюу их эзлэхүүнтэй чингэлгийн дотоод өндөр нь 2,700 мм байдаг. Мөн бүх төрлийн энгийн чингэлгийн ачаатай үеийн нийт жин /gross weight/ 32,500 кг-с хэтрүүлэхгүй байхаар заасан байдаг.
20 футын энгийн чингэлгийн хэмжээ
- Дотоод урт: 5900мм
- Дотоод өргөн: 2352мм
- Дотоод өндөр: 2395мм
- Хаалганы өргөн: 2340мм
- Хаалганы өндөр: 2292мм
- Өөрийн жин: 2350кг
- Даац: 30150кг
- Багтаамж: 33.2куб.метр /cbm/
- 11 ширхэг евро поддон /1200мм х 800мм/ эсвэл 10 ширхэг үйлдвэрийн поддон /1200мм х 1000мм/ багтана гэж тооцдог.
40 футын энгийн чингэлгийн хэмжээ
- Дотоод урт: 12032мм
- Дотоод өргөн: 2352мм
- Дотоод өндөр: 2395мм
- Хаалганы өргөн: 2340мм
- Хаалганы өндөр: 2292мм
- Өөрийн жин: 3750кг
- Даац: 28750кг
- Багтаамж: 67.7куб.метр /cbm/
- 24-25 ширхэг евро поддон /1200мм х 800мм/ эсвэл 21 ширхэг үйлдвэрийн поддон /1200мм х 1000мм/ багтана гэж тооцдог.
40 футын HC /их эзлэхүүнтэй/ чингэлгийн хэмжээ
- Дотоод урт: 12032мм
- Дотоод өргөн: 2350мм
- Дотоод өндөр: 2700мм
- Хаалганы өргөн: 2340мм
- Хаалганы өндөр: 2597мм
- Өөрийн жин: 3900кг
- Даац: 28600кг
- Багтаамж: 76.3куб.метр /cbm/
- 24-25 ширхэг евро поддон /1200мм х 800мм/ эсвэл 21 ширхэг үйлдвэрийн поддон /1200мм х 1000мм/ багтана гэж тооцдог.
45 футын чингэлгийн хэмжээ
- Дотоод урт: 13556мм
- Дотоод өргөн: 2352мм
- Дотоод өндөр: 2700мм
- Хаалганы өргөн: 2340мм
- Хаалганы өндөр: 2597мм
- Өөрийн жин: 4800кг
- Даац: 27700кг
- Багтаамж: 86.0куб.метр /cbm/
Температурын горимтой /хөргүүртэй/ чингэлэг
Хөргүүртэй чингэлгийн онцлог нь чингэлгийн доторх агаарыг халаах эсвэл хөргөх зорилгоор тусгай төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг.
Температурын горимтой чингэлэг нь түргэн муудах бараанд зориулагдсан бөгөөд гаднах орчны нөхцлөөс үл хамаарч -35°C-аас +35°C хооронд тохируулдаг. Чингэлгийн тохируулгаар хэм, чийгшил, агааржуулалт зэрэг параметруудыг тохируулж, хянах боломжтой.
Хөргүүртэй чингэлгээр шинэ жимс, хүнсний ногоо, мах, хөлдөөсөн хүнсний ногоо, жимс, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, шүүс, охь, шоколад, зайрмаг гэх мэт төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд болон зарим төрлийн эм, эмийн бүтээгдэхүүнүүдийг тээвэрлэдэг.
эх сурвалж:
http://www.cma-cgm.com/static/Communication/Attachments/CMACGM_Reefer_Brochure_2014.pdf
20 футын хөргүүртэй чингэлгийн хэмжээ
- Дотоод урт: 5450мм
- Дотоод өргөн: 2280мм
- Дотоод өндөр: 2159мм
- Хаалганы өргөн: 2290мм
- Хаалганы өндөр: 2264мм
- Өөрийн жин: 2860кг
- Даац: 29140кг
- Ачаатай үеийн нийт жин 32000кг байна.
- Багтаамж: 28.1куб.метр /cbm/
- 10 ширхэг евро поддон /1200мм х 800мм/ эсвэл 9 ширхэг үйлдвэрийн поддон /1200мм х 1000мм/ багтана гэж тооцдог.
40 футын HC хөргүүртэй чингэлгийн хэмжээ
- Дотоод урт: 11599мм
- Дотоод өргөн: 2290мм
- Дотоод өндөр: 2425мм
- Хаалганы өргөн: 2290мм
- Хаалганы өндөр: 2557мм
- Өөрийн жин: 4420кг
- Даац: 29580кг
- Ачаатай үеийн нийт жин 34000кг байна.
- Багтаамж: 67.7куб.метр /cbm/
- 23 ширхэг евро поддон /1200мм х 800мм/ эсвэл 20 ширхэг үйлдвэрийн поддон /1200мм х 1000мм/ багтана гэж тооцдог.
Open-top /задгай дээвэртэй/ чингэлэг
Дээврийн хэсгийг нь бүрэн авах боломжтой бүрээстэй чингэлгийг задгай чингэлэг гэдэг.
Зөвхөн кран зэргээр зөөж, ачиж, буулгах шаардлагатай болдог задгай ачаа, хүнд ачааг тээвэрлэхэд илүү тохиромжтой.
20 футын задгай дээвэртэй чингэлгийн хэмжээ
- Дотоод урт: 5895мм
- Дотоод өргөн: 2350мм
- Дотоод өндөр: 2340мм
- Хаалганы өргөн: 2338мм
- Хаалганы өндөр: 2280мм
- Өөрийн жин: 2450кг
- Даац: 30050кг
- Ачаатай үеийн нийт жин 32500кг байна.
- Багтаамж: 32.5куб.метр /cbm/
20 футын HC задгай дээвэртэй чингэлгийн хэмжээ
- Дотоод урт: 5892мм
- Дотоод өргөн: 2347мм
- Дотоод өндөр: 2648мм
- Хаалганы өргөн: 2335мм
- Хаалганы өндөр: 2580мм
- Өөрийн жин: 2510кг
- Даац: 27970кг
- Ачаатай үеийн нийт жин 30480кг байна.
- Багтаамж: 36.8куб.метр /cbm/
40 футын задгай дээвэртэй чингэлгийн хэмжээ
- Дотоод урт: 12029мм
- Дотоод өргөн: 2350мм
- Дотоод өндөр: 2344мм
- Хаалганы өргөн: 2340мм
- Хаалганы өндөр: 2276мм
- Өөрийн жин: 4050кг
- Даац: 28450кг
- Ачаатай үеийн нийт жин 32500кг байна.
- Багтаамж: 66.8куб.метр /cbm/
40 футын HC задгай дээвэртэй чингэлгийн хэмжээ
- Дотоод урт: 12029мм
- Дотоод өргөн: 2352мм
- Дотоод өндөр: 2649мм
- Хаалганы өргөн: 2340мм
- Хаалганы өндөр: 2570мм
- Өөрийн жин: 4250кг
- Даац: 28250кг
- Ачаатай үеийн нийт жин 32500кг байна.
- Багтаамж: 74.9куб.метр /cbm/
Flat rack /хажуу хашлагатай тавцант/ чингэлэг
Flat rack чингэлэг нь тавцан болон 2 талдаа ачаа бэхлэхэд зориулагдсан эвхэгддэг хашлагатай байдаг.
Хэтрүү урттай ачаа тээвэрлэхэд зориулагдсан уг тавцант чингэлэг нь 20′ болон 40′ HC төрөл байна.
20 футын flat rack чингэлгийн хэмжээ
- Дотоод урт: 5638мм
- Дотоод өргөн: 2438мм
- Дотоод өндөр: 2233мм
- Өөрийн жин: 2900кг
- Даац: 42100кг
- Ачаатай үеийн нийт жин 45000кг байна.
40 футын HC flat rack чингэлгийн хэмжээ
- Дотоод урт: 11652мм
- Дотоод өргөн: 2347мм
- Дотоод өндөр: 2265мм
- Өөрийн жин: 5900кг
- Даац: 49100кг
- Ачаатай үеийн нийт жин 55000кг байна.
Platform /тавцант/ чингэлэг
Platform чингэлэг нь өндөр ачааллын даац бүхий хүчитгэсэн тавцантай чингэлэг юм. Хэтрүү овортой, хүнд жинтэй, төслийн ачаа зэргийг тээвэрлэхэд тохиромжтой бөгөөд хооронд нь холбосноор илүү том овортой ачааг тээвэрлэх боломжтой болдог. Уг тавцант чингэлэг нь 20′ болон 40′ төрөл байна.
20 футын тавцант чингэлгийн хэмжээ
- Урт: 6058мм
- Өргөн: 2438мм
- Тавцангийн зузаан: 370мм
- Өөрийн жин: 2520кг
- Даац: 27960кг
- Ачаатай үеийн нийт жин 30480кг байна.
40 футын platform чингэлгийн хэмжээ
- Урт: 12192мм
- Өргөн: 2245мм
- Тавцангийн зузаан: 648мм
- Өөрийн жин: 5700кг
- Даац: 39300кг
- Ачаатай үеийн нийт жин 45000кг байна.
Нурмаг ачааны чингэлэг
Нурмаг ачааны чингэлэг нь дээврийн хэсэгтээ ачааг ачих зориулалт бүхий 455мм диаметртэй гурван тагтай байдаг. Харин хаалганы хэсэгтээ ачааг гадагшуулах зориулалттай хоёр тагтай байна.
Нурмаг ачааны чингэлгийн хэмжээ
- Дотоод урт: 5934мм
- Дотоод өргөн: 2358мм
- Дотоод өндөр: 2340мм
- Хаалганы өргөн: 2335мм
- Хаалганы өндөр: 2292
- Өөрийн жин: 2450кг
- Даац: 21550кг
- Ачаатай үеийн нийт жин 24000кг байна.
- Багтаамж: 32.9куб.метр /cbm/
Tank буюу цистерн чингэлэг
Уг чингэлгийн онцлог нь шингэн ачаа, өндөр даралтын хий, нунтаг ачаа зэргийг тээвэрлэхэд зориулагдсан зэвэрдэрггүй металл эсвэл ган төмрөөр хийгдсэн байдаг.
Цистерн чингэлгийн дүүргэлтийг хэтрүүлж эсвэл дутуу дүүргэж огт болохгүй. 80%-иас доошгүй дүүргэсэн байх ёстой. Энэ нь чингэлэг дотор хэт цалгиа үүсэхээс сэргийлдэг. Мөн 95%-иас хэтрүүлж дүүргэж болохгүй. Энэ нь дулааны тэлэлтээс сэргийлдэг.
20 фут, 40 фут, 45 футын чингэлгийн төрөл байна.
Цистерн чингэлгийн хэмжээ
21000 литр
- Ачааллах даралт: 4.00 BAR /400kPa/
- Ачааны дээд хэм: 120°C
- Өөрийн жин: 3650кг
- Даац: 32350кг
- Ачаатай үеийн нийт жин 36000кг байна.
24000 литр
- Ачааллах даралт: 4.00 BAR /400kPa/
- Ачааны дээд хэм: 120°C
- Өөрийн жин: 3900кг
- Даац: 32100кг
- Ачаатай үеийн нийт жин 36000кг байна.
25000 литр
- Ачааллах даралт: 4.00 BAR /400kPa/
- Ачааны дээд хэм: 130°C
- Өөрийн жин: 3730кг
- Даац: 32270кг
- Ачаатай үеийн нийт жин 36000кг байна.
26000 литр
- Ачааллах даралт: 4.00 BAR /400kPa/
- Ачааны дээд хэм: 130°C
- Өөрийн жин: 4060кг
- Даац: 31940кг
- Ачаатай үеийн нийт жин 36000кг байна.