Тээвэр зуучлалийн үйлчилгээ зохион байгуулах ерөнхий нөхцөлтэй танилцах бол ЭНД дарна уу.
Ачаа тээврийн даатгалын нөхцлүүдтэй танилцах бол ЭНД дарна уу.
Үйлчлүүлэгчийн ачаа тээш, бараа бүтээгдэхүүнийг гадаадын улс орнуудаас тээвэрлэн оруулж ирэх ажлыг манай компаний Борлуулалтын Албаны мэргэжилтэнгүүд таны сонирхож буй бүхий л улс орнуудаас тээврийн үнийн санал гаргаж өгөх эсвэл таны и-мэйл хаяг руу явуулах ба утсаар шууд холбогдно уу.
Таны ачаа бараа чингэлэг, вагон, авто машин-д ачигдан хөдөлж эхэлснээс хойш манай Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн хариуцан авч, зөвлөмж зөвлөгөө өгч, өдөр тутам мэдээллээр ханган ажиллах бөгөөд ачигдан гарсан мэдээллийг и-мэйлээр чингэлэг болон вагон дугаарын хамт явуулах ба тус дугаарыг нүүр хэсэгт байрлах замын мэдээ шалгах хэсэгт оруулж онлайнаар 24 цагаар шалгах боломжтой.
Манай улсын хувьд далайд гарцгүй, эх газраар хүрээлэгдсэн бөгөөд БНХАУ-ын Тяньжин, ОХУ-ын Наушки боомтоор дамжуулан экспорт импортын тээврийг бид чингэлэг болон вагоноор түргэн шуурхай найдвартай зохион байгуулдаг. Мөн сүүлийн үед хурдацтай хөгжиж буй авто тээврээр ОХУ –ын Хиагт боомтоор дамжуулан Европын орнуудаас импортын тээврийг тогтмол зохион байгуулж байна.