Түүвэр ачааны тээвэр /LCL, LTL/

Таны тээвэрлэлтийн найдвартай түнш

Бүтэн чингэлэг дүүрэхгүй, агаарын тээврээр тээвэрлэхэд зардал өндөр, тээвэрлэлтийн богино хугацаа шаардсан ачааг цуглуулбар ачааны авто тээврээр тээвэрлэх боломжтой ба тухайн ачааг бусад жижиг ачаатай нийлүүлэн тээвэрлэлтийн шаардлагуудыг хангасан автомашинд ачин хугацаа алдалгүй тээвэрлэдэг. Манай компани Европын холбооны улсуудаас тээвэрлэх жижиг ачааны тээвэрлэлтэд зориулан Европ-Монголыг холбосон авто тээвэр, мөн Ази-Монголыг холбосон чингэлгийн тээврийн үйлчилгээг санал болгодог. Манай компани Европын орнуудаас Герман Улс дахь төлөөлөгчөөрөө дамжуулан Берлин хотод байрлах гаалийн хяналттай агуулахад татан цуглуулж 2-3 хоног тутамд энгийн, хөргүүртэй, дулаан авто машинаар / ТИР/ Улаанбаатар хот хүртэл 14-16 хоногт тээвэр зохион байгуулдаг. Эдгээр машинуудын буцах чиглэлд буюу Европын орнуудын аль ч хот руу ачааг тань тээвэрлэнэ. Мөн БНСУ-ын Инчон боомтоос Улаанбаатар хот хүртэл 5-7 хоногт, БНХАУ болон ОХУ-ын хотуудаас түүвэр ачааны тээврийг тогтмол зохион байгуулж байна.

LCL (Less Than Container Load)

Европын улс, хотуудаас

Европын улсуудаас өөрийн төлөөлөгчөөр дамжуулан Берлин хотын агуулахад татан цуглуулж Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх авто тээвэр

  • ТИР машины авто тээвэр: 7 хоногт 2-3 удаа
Less than truckload

БНСУ-аас

Солонгос улсын Инчеон боомтоос ачигдан 4-5 хоногт Улаанбаатар хотод ирэх түүвэр чингэлгийн тээвэр

  • Энгийн чингэлэг: 7 хоног тутамд
  • Температурын тохируулгатай чингэлэг: 14 хоног тутамд
Less than truckload

БНХАУ-аас

Хятад улсын бүх хотуудаас өөрийн агентаар дамжуулан Эрээн хотын агуулахад татан цуглуулж Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх түүвэр чингэлгийн тээвэр

  • Энгийн чингэлэг: 7 хоног тутамд
Less than truckload

Итгэлцэл дээр суурилсан түншлэл

Та бидэнтэй хамтран ажилласнаар бусдаас ялгарах давуу талыг олж авах болно.

Ти Ай Ложистик ХХК © 2020