Агуулах, хадгалалт

Гаалийн Баталгаат Агуулах

Аж ахуйн нэгж, иргэдэд гаалийн болон бусад татварыг төлөх, гаалийн бичиг баримтыг бүрэн бүрдэл болгох цаг хугацааг олгох, зах зээл хайх боломжийг бүрдүүлэх, бизнесийн таатай орчин бий болгох зорилгоор харилцагчдын ачаа барааг гэрэлтүүлэг, агааржуулалт, халаалт, хяналтын камер зэрэг стандартын шаардлага Гаалийн баталгаат агуулахын үйлчилгээг санал болгож байна. Дараах барааг байршуулна:

  • Экспортын бараа
  • Импортын бараа
  • Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалтад хамаарахгүй бараа
  • бусад горимын бараа

Манай компани нь БНХАУ-ын Тяньжин боомт болон ОХУ-ын Владивосток, Восточный, Санкт- Петербург зэрэг боомтуудаар дамжуулан Монголын импорт, экспортын ачаа, барааг гадаад агентуудтай хамтран амжилттай тээвэрлэдэг. Манай мэргэжлийн чадварлаг баг далайн тээвэрчидтэй /Maersk, K-Line, Wanghai, Sinotrans, Cosco, China Shipping/ шууд гэрээгээр болон агентаар дамжуулан тогтмол замналын усан онгоцоор шуурхай, найдвартай тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Далайн тээврийн үйлчилгээний төрөл: -Бүх төрлийн чингэлэг тээвэрлэлт -Чингэлэг болон задгай ачааны тээвэрлэлт -Боомт хоорондын тээвэр -Холимог тээвэр /Далай, төмөр зам, авто болон агаарын тээвэр/ -Шилжүүлэлт болон сэлгэн ачилт

Гаалийн Түр Агуулах

Түүвэр ачааны буулгалт, хадгалалт болон олголт хийхэд зориулагдсан Гаалийн түр агуулахын үйлчилгээ

Итгэлцэл дээр суурилсан түншлэл

Та бидэнтэй хамтран ажилласнаар бусдаас ялгарах давуу талыг олж авах болно.

Ти Ай Ложистик ХХК © 2020